Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ
Хөрс гэсэх, хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2024-12-18 18:36:31
Хөрсний өнгөн үе буюу 20см гүндээ Сүхбаатар, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар 03-дугаар сарын сүүлчээр бусад сумдын нутгаар 4-дүгээр сарын эхээр хөрс гэсэх төлөвтэй байна
Хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн нөөцийн урьдчилсан төлөв
Уриншилсан талбайд 0-20см-ийн гүн дэх чийгшлийн нөөц Баянгол, Баруунбүрэн, Түшиг, Сайхан сумдын нутгаар хангалтгүй, Орхон, Алтанбулаг, Сант сумд дунд бусад сумдын нутгаар хангалттай. 0-50см-ийн гүнд Баянгол, Баруунбүрэн, Түшиг сумд хангалтгүй, Орхон, Сайхан, Сант сумдын нутгаар дунд , бусад сумдын нутгаар хангалттай, 0-100см-ийн гүнд Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар хангалтгүй, Баянгол, Орхон, Алтанбулаг, Сайхан, Сант сумдын нутгаар дунд бусад сумдын нутгаар хангалттай байна.
Гуурстай талбайн 0-20см-ийн гүн дэх чийгшлийн нөөц Баянгол, Орхон, Баруунбүрэн, Түшиг Алтанбулаг, Сайхан сумдын нутгаар хангалтгүй, Мандал, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар чийг хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол, Баруунбүрэн сумд хангалтгүй, Орхон, Түшиг, Хушаат Алтанбулаг, Сайхан сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттай. 0-100см-ийн гүнд Баянгол, Түшиг, Хушаат, Баруунбүрэн сумдын нутгаар хангалтгүй, бусад сумдын нутгаар хөрсний чийг хангалттай гэсэн үнэлгээтэй байна.